Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс

2015 онд Их Монгол улсын тав дахь их хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хамгийн чухал хэсэг нь "Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс" олон улсын эрдэм шинжилгээний хурал байсан бөгөөд хурлын зорилго нь Хубилай сэцэн хаан болон Монголын эзэнт гүрний түүх, соёл, шинжлэх ухаан, хууль эрх зүй, эдийн засаг, гадаад харилцаа, Монголын түүхийн тулгуур сурвалж бичгийн судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, судалгааны зангилаа асуудлуудыг хэлэлцэх, санал солилцох, шинэ эх сурвалж, баримт хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулахад чиглэгдсэн болно. Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань зэрэг орны 60 орчим судлаачийн 57 илтгэл хэлэлцэгдсэний дотор 20 шахам илтгэл нь гадаадын судлаачдын илтгэл байсан юм.
Share on Google Plus

About С. Ууганбаяр

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment

0 comments:

Post a Comment