Хүн төрөлхтний түүхэнд
тугны үүсэл эртний дорно дахины орнуудад анхлан тавигдсан бололтой байна.
ØӨмнөд Месопотамид оршин тогтнож байсан улс төвүүдийн дотроос
хүчирхэгжин гэрч ирсэн Шумер улсын үед өөрийн бурхан Нанагийн эмблем бүхий
хиур
ØХятадын Чжоугийн династын үеийн цэгээн далбаа
Øан амьтан, шувуу дүрсэлсэн Эртний Энэтхэгийн далбаа
ØХүннүчүүд нар, сар, буга, гөрөөсний дүрслэл бүхий сүлд туг
хэрэглэж байсан тухай мэдээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
ØТэрчлэн Эртний Ромд "вексиллум” нэрлэгддэг цэргийн хиурыг
хэрэглэж байжээ.
Вексиллографи гэдэг нь Vexillum гэсэн үгнээс гаралтай.
З.Баасанжав: Туг гэдэг
нь Монгол хэлнээ “туг үс” туг сүүл” бөөн үс гэсэн утгыг агуулан үүссэн
бололтой.
Төр улс үүссэн үеийн
төрийн бэлгэ тэмдэгийн нэг болон хэрэглэгдэж ирсэн байна.
“Туг” гэдэг үгийг Монгол
хэлний товч тайлбар толинд: Ишинд зохих өнгийн бөс уяж, намиран
хийсгэх тэмдэг" гэж тайлбарласан байна.
Туг гэдэг ойлголт өргөн
утгаар: далбаа, штандарт,
вымпель, хиур, прапор, транспарант, бунчик, тэмдэг
тодорхой утгаар: улс гүрэн, байгууллага, хүмүүсийн бэлгэ тэмдэг
Туг нь эн бөс, иш, хөвөө
буюу хярхаг, флам, загалмай, өнцөг, орой гэсэн бүрдвэр хэсгүүдтэй байх
нь элбэг.Монголын Төрийн түүхэнд
Есөн хөлт цагаан туг, хараа их хар сүлд гэхчилэн хялгасан тугийг олон зууны
туршид хэрэглэж ирсэн байдаг. Монголчууд 200 гаруй жил байсан Манжийн дарлалаас
гарч туурга тусгаар Монгол улсаа байгуулах үеэс төрийн дээд бэлэг тэмдгүүдийг
бий болгосны нэг нь Төрийн туг далбаа юм.1911 оноос бөс далбааг
Төрийн туг болгон олон улсын адил хэрэглэх болж хялгасан тугийг халсан байна.
Энэ нь одоогийн манай
Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог
хийморийн илэрхийлэл болсон Төрийн туг, далбааны үндэс суурь болсон
байна.
Эн бөс:Тугийн үндсэн хэсэг нь бөгөөд түүний хэлбэр
хэмжээ өнгө дүрслэл нь гол мэдээллээ агуулсан байдаг.
Нэг буюу хоёр талдаа
дүрслэл бичигтэй байх нь бий Ишнээс баруун тийш үргэлжлэх хэсгийг
нүүрэн тал хэмээн тооцож, тэрхүү тал дээр сүлд нэр, тугийн үндсэн
агуулгыг дүрсэлдэг.
Тугийн иш: эн бөсийг бэхлэхэд зориулагдсан зүйл бөгөөд мод
буюу металлиар бэлтгэнэ. Тэрээр эрт цагаас эхлэн тугийн энг ил
байлгах үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд чимэглэх зорилгоор янз бүрийн
гоел чимэглэлийн хийгээд бэлгэдлийн зүйлс хийдэг.
Туг далбааг бөс
давуугаар урлах болсон тухайд “Олон улс дор цөм өөрийн далбаа бий. Бидний
монгол болбоос өөртөө эзэрхэх эрх хэмжээ бүхий мөн тусгайлан далбаа байгуулж
тусгаар эрх бүхийг илэрхийлбэл зохимой” гэж тухайн үеийн сурвалжид дурьджээ.
Олноо өргөгдсөн Монгол
улсын төрийн тугны эн бөсний тухайд:
Улсын далбааг
гурван ам буюу нэг ам нь 70х70 см, дэвсгэр нь гал шар, ишний эсрэг талд “ум
а хум” хэмээх үсэгтэй, гурван улаан хэлтэй, дундаа гуутай бадамлянхуа
бүхий “Соёмбо, Э, бам /арга билэг хослох/” үсгийг сайн сайхныг
бэлгэдсэн ном зэрэг барласан дэвсгэр дээр урласан байна”
1924 оны үндсэн хууль, Бүлэг 6, Зүйл 49
Улсын туг далбааг улаан
өнгөтэй бөгөөд дундад нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгэвэл
зохино.
1940 оны үндсэн хууль, Бүлэг 11 зүйл 93
БНМАУ-ын туг нь 1:2
хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уг туг төв дор улсын сүлд тэмдэг
байх ба түүний хоёр талаар “БНМАУ” гэсэн бичигтэй байна.
1960 оны үндсэн хууль, Бүлэг 9 зүйл 91
БНМАУ-ын төрийн далбааг
улсын сүлдийг үндэслэн хийнэ.БНМАУ-ын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр
үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр
огторгуйн цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй
байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хошуу, түүний доор
алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр 1:2-ын харьцаатай байна.
1992 оны үндсэн хууль Бүлэг 1 зүйл 12.5
Монгол улсын төрийн
далбаа нь улаан хөх улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны
нэгийн хэмжээтэй дунд хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал ь мандан
бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв
хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн урт нь 1:2-ын хэмжээтэй байна.
•
Стандартчилал, хэмжил зүйн газар нь Төрийн далбааны стандартыг батлан гаргасан байна.
Энэхүү стандартыг 2012
оны 02 дугаар сарын 22 -ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна.
Богд хаант Монгол улын
төрийн тугийг залж мандуулах тухай:
Төрийн тугийг тодорхой
өдөр хоногуудад залдаг журамтай байсан бөгөөд Богд хаан болон Улсын их дагины
түмэн өлзий гийсэн өдөр, төр байгуулагдсан буюу өвлийн дунд сарын
шинийн есний өдөр, Жахар цам бүжиглэх өдөр, жил бүр өвлийн сүүл сарын гучинаас
цагаан сарын арван тавны өдөр өнгөртөл ба тухайн үеийн төрийн том баярын
өдрүүдэд айл өрх, орд сүм, яам тамгын газраа мандуулж байхыг зарлиг хуулиар
тогтоожээ.
Төрийн тугийг залж мандуулах тухай архивын
баримтанд
“... жил бүр өвлийн
сүүл сарын гучинаас цагаан сарын арван тавны өдөр өнгөртөл байгуулаад дотогш
залуул. Бас гадаад дотоод хоёр Майдар залах, аймаг шавийн даншиг өргөх зун
өвлийн жахар тахилын цам бүжиглэх гийсэн өдрийн баяр, их төр байгуулсан өвлийн
дунд сарын шинийн есний өдрүүдэд цөм өглөө байгуулаад, үдэш дотогш залагтун...”
Бат-Оршил
Бат-Оршил гэдэг нь “бат
бэх тогтнон оршуулах” гэсэн утгатай үг. Бат-Оршил нь анхдугаар богд Занабазарт
зориулан анх 1695 онд насан хутаг оршихыг билэгдэж зохиосон наадам юм.
Даншгийг гурван жилд нэг
удаа зохиож байснаас наймдугаар Богдын үед жил бүрийн зун цагт мөн хаан сууринд
заларсан өвлийн дунд сарын есөнд наадам хийх болсон. Халхын дөрвөн ханы аль нэг
нь Богдын насан хутаг батдахын ерөөл тавьж ерөөл төгсмөгц ноёд, ихэс лам нар
хадаг өргөн, мөргөл үйлдэж эрийн гурван наадам хийдэг байсан амуй.
Бат-Оршил өргөж эд юмсыг
цувруулан барьж бэлэг өргөхийг даншгийн цуваа гэх ба тэр цувааны эх нь таван
өнгийн урт хадаг уясан мөнгөн мандлаар эхэлдэг байжээ. Ийм наадмыг долоон хошуу
даншиг наадам гэж нэрлэж байв. Бат-Оршилыг жилд хоёр удаа “Очирдара Богд эзэн,
Улсын Их Дагинын гэгээнээ үлэмж лянхуа өнө удаан батдахыг хүсэж ...
энэхүү сүслэн өргөх гурван зүйлийн Бат-Оршилоос, жил бүр дэлгэр зуны сайхан
цагт ... анхнаа Хаан эзэн өргөмжилж эрдэнийн сууринаа залсан өлзийтэй өдөрт
тохиолдуулан жил бүр өвөл цаг өргөх Бат-Оршилыг..” өргөдөг байжээ.
Зуны Бат-Оршил
өргөх ёслолын цаг хугацаа нь тодорхойгүй бөгөөд тухайн жилийн билэгт сайн
өдрийг Эрдэнэ шанзудбын яамнаас сонгон Бат-Оршил өргөдөг байжээ. Зарлигаар
Тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт “жил бүр зуны цаг олон аймаг шавь
нар хамт нийлж Бат-Оршил өргөхөд Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудба нарын газраас
сайн өдрийг сонгон үзүүлж соёрхол айлтга” хэмээн өгүүлсэн байна. Түүнчлэн зун,
өвлийн цагт өргөх Бат-Оршилыг хуульчлан заасан бөгөөд бараалхах болон бусад
зүйл адил боловч Богд эзэн сууринаа заларсан буюу өвөл цагт өргөх Бат-Оршилд
“Амьтны амийг сүйтгэхгүй ариулан цээрлэх ёслол” явуулна хэмээн заажээ.
Гийсэн өдөр
Түмэн өлзий гийсэн өдөр
буюу Богд хааны түмэн өлзий гийсэн өдөр нь намрын сүүл сарын шинийн есөн бөгөөд
Улсын Их Дагины түмэн өлзий гийсэн өдөр нь мөн сарын шинийн арван таван болой.
Эл өдрүүдэд Төрийн тугийг залан мандуулж гийсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг
байсан байна.
Богд эзэн, Улсын их
дагинын гийсэн өдрийг дан ганц Нийслэл Хүрээнээ тэмдэглэн өнгөрүүлэх бус хөдөө
орон нутагт ч мөн адил сүслэж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна.
Намнансүрэн, Цэрэнчимэд,
Пунцагцэрэн ,Гомбосүрэн нарын айлтгалд “Намрын сүүл сарын шинийн найманд
Очирдара богд эзэн гэгээний түмэн өлзий гийсний их баяр мөн сарын арван таванд
Улсын их дагинын гэгээний түмэн өлзий гийсний их баяр тус тус тохиолдох тул
Нийслэл Хүрээнээ бүхүй олон хан ван сайд гүн засаг хамба цорж шанзудба, засаг
лам, Да лам хутагт хувилгаан лам нар бүгдийн дарга нараас дараалан олон түшмэд
бүгдээр ёслолын хувцас өмсөж хичээнгүйлэн их биеэр ёсноор мөргөх ба , мөн уул
нутагт бүхүй нь цөм өөр өөрийн харъяат газар нэгэн адил хичээнгүйлэн мөргөж
блам шавь, эзэн боолын ёсыг хүндэтгэн гүйцэтгэвээс зохих ...”
Цам бүжиглэх ёслол
Жил бүр зуны сүүл
сарын шинийн дөрөвний өдөр Нийслэл Хүрээний тахилын цам бүжиглэх, шинийн есөнд
их цам бүжиглэж жахар дорма залах уулын тэнгэрийг тайж билэгтэй ёсоор наадам
хийдэг байжээ. Цам гэдэг нь бүжиг гэсэн утгатай төвд үг бөгөөд сүм хийдийн лам
нарын зохион явуулдаг лам нарын ёслол юм. “Цам бол шашины ёс хийгээд сүсэг
бишрэлийн дайсагналыг дарах, эх дэлхийд бурханы шашиныг дарсныг харуулах ёслол мөн
Майдар залах ёслол
Майдар бурхныг залж,
эргэх ёслолыг жил бүрийн хаврын сүүл сард явуулдаг байжээ. Майдар бурхан бол
ирээдүй цагийг аврагч бурхан хэмээгдэх тул ийнхүү энэ бурхныг хойч ирээдүйгээ
даатгах ёслол үйлддэг байсан байна. Жил бүрийн хаврын сүүлд сар, намрын сүүл
сард өдрийн сайныг сонгон Майдар залж, эргэх ёслолыг үйлддэг байсан
байна.
Энэ нь Их Монгол улсын
үед Хаан ор суух, их хуралдай хурах мөн төрийн их баяр наадам хийх үед төрийн
тугийг ёслол хүндэтгэлтэйгээр залдаг байснаас улбаалан шинээр нээсэн тулгар
төрийн туг далбааг тодорхой өдрүүдэд мандуулан цэнгүүлдэг байжээ.
Төрийн туг далбааг
зөвхөн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан нь илэрхий байна.
Түүнчлэн Богд эзэн, Улсын Их дагины түмэн өлзий гийсэн өдөр Төрийн тугийг
мандуулдаг байсны адил В.И.Лениний төрсөн өдрөөр Төрийн далбааг мандуулах тухай
БНМАУ-ын ИХТ-чдийн тогтоол гарч байсан байна.
Үүнд: “ Лениний төрсөн
өдөр болох жил бүр 4 дүгээр сарын 22-ны өдөр төв ба орон нутгийн улсын бүх
газар, олон нийтийн байгууллага, түүнчлэн гадаад улсуудад суугаа БНМАУ-ын
ЭСЯ-дын газрууд, төмөр замын станцууд вокзал, б орон сууцны байрууд дээр
БНМАУ-ын далбааг мандуулахаар тогтоосон” байна.
Мөн эдгээр туг залах
өдрүүдээс дэлгэр зуны цагт Бат-Оршил өргөх ёслол буюу Даншиг өргөн Төрийн
тугийг залан мандуулдаг байсан нь эдүгээ Төрийн есөн хөлт цагаан тугийг жил бүр
Үндэсний баяр наадмаар хүндэтгэн залах ёслол болж уламжлагдан иржээ.
Ашигласан материал
üМУҮТА, Х-А-3, Д.1, ХН-323, Н-71
üМУҮТА,Х-А-173, Д.1, ХН-87, Н-31
üМУҮТА,Х-А-3, Д.1, ХН-442, Н-5
üМонголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь., ШУАТХ. УБ., 2011
тал.51
üМонгол төрийн үүсэл, ёс ёслол бэлгэдэл, хүндэтгэл уламжлал,
МУБИС-МТТ, УБ, 2011
üМонгол Улсын хууль тогтоомжийн түүхэн товчоо/1911-2008/,УБ.,2008
üБаасанжав З, Вексиллографийн тухай зарим
üасуудал, Хавсрага ухаан,
МУИС, ТТ, 2003
ü- Цэвэл Я, Монгол хэлний товч тайлбар толь, УБ., 1966
üМонголын төр эрхзүйн түүх (дээж бичиг) V дэвтэр.,МУИС-ХЗС,
Монголын төр эрхзүйн ТСТ., УБ.,2010 тал.136
0 comments:
Post a Comment