Пунсаг А

А. Пунсаг
1983 онд ӨМӨЗО –ны  Багшийн  их  сургуулийн  Улс  төр  түүхийн ангийг дүүргэж түүхч -угсаатны  зүйч  мэргэжил  эзэмшсэн. 1983-1992 онуудад  ӨМӨЗО-ны  Багшийн  их  сургуульд багшилж байсан.
1992  оноос Монгол  улсын  ШУА-ийн дэргэдэх  аспирантурт  суралцаж  “Монголын уламжилт цээрийн  ёс”  сэдвээр 1996 онд түүхийн ухааны  докторын  зэрэг хамгаалсан. 
Түүний судалгааны гол чиглэл нь Чингис хаан, Монголын Юан улсын түүх, Монголын нууц товчоон,  монголчуудын  ёс заншил зэрэг  нилээд өргөн хүрээтэй судагаа хийдэг.
Тэрээр “Угсаатны онолын нэрсийн тайлбар”/1984/, “Монгол шатар ба монгол соёл”/1993 /, “Молголчуудын уламжлалт цээрийн ёсон”/ 2003/, “Монголын нууц товчооны судалгаа” /2008/, “Монголын  нууц товчоон дахь  ёс  заншилын судалгаа”/ 2010 /, “Тэнгэрийн  их Юань  улсын  түүхэн  тэмдэглэл” /2010/ нэгэн сэдэвт 6 бүтээл хэвлэн нийтлүүлжээ.
Мөн “Үзэмчний бичиг соёлын мэргэд”/1991/, “Марксизмын угсаатны онол хийгээд коммунист намын төрийн бодлого”/1991, Хятад хэлээр /, “Монгол үндэстний зан үйлийн нэвтэрхий толь”/1999/, “Монголын мөнгөн тэмдэгт”/1998/, “Монголын нууц товчооны олон харааст судалгаа” /2001/, “Чингис хааны тухай судалсан өгүүллийн түүвэр”/2005/, “Монголын Юань Улс”, /2006/, “Богд Чингис Хааны Байлдааны Бичиг”/2006 /, “Чингис хааны толь бичиг” /2006/, “Үзэмчин судлал”/2006/,, “Монголд төлбөрийн хэрэгсэлийн үүрэг  гүйцэтгэж байсан эд зүйлс ба гадаадын мөнгөн  тэмдэгт, зоос” /2010 /, “Монгол  судлалын  нэвтэрхий толь” /2010/,, “Монгол  ёс заншил,  зан үйлийн  товчоон” /2010 / зэрэг хамтын бүтээлүүдийн хамтран зохиогч ажээ. 


Нэг. Ном зохиол
1.“Угсаатны онолын нэрсийн тайлбар”, 1984 он, Өвөр Монголын Багшийн их сургуулийн хэвлэлийн газар. 4 х.х
2.“Монгол шатар ба монгол соёл”, 1993 он, Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо, 15 х.х
3.“Молголчуудын уламжлалт цээрийн ёсон”, 2003 он, Улаанбаатар хот, 10 х.х
4.“Монголын нууц товчооны судалгаа” 2008 он Улаанбаатар хот 15 х.х 
Хоёр. Хамтын бүтээл
 1.“Үзэмчний бичиг соёлын мэргэд”, 1991 он, Шилийн хот, 8 х.х
2.“Марксизмын угсаатны онол хийгээд коммунист намын төрийн бодлого” 1991 он, Өвөр Монголын их сургуулийн хэвлэлийн хороо, 3 х.х (Хятад хэлээр)
3.“Монгол үндэстний зан үйлийн нэвтэрхий толь” /Оюуны боть/, “Монголчууддын хүлэгт тоглоомын хэсэг”, 1999 он, Өвөр Монголын техник мэргэжлийн хэвлэлийн хороо, 20 х.х
4.“Монголын мөнгөн тэмдэгт”, 1998 он, Улаанбаатар хот, 4 х.х
5.“Монголын нууц товчооны олон харааст судалгаа”, 2001 он, Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1 х.х
6.“Чингис хааны тухай судалсан өгүүллийн түүвэр” А.Пунсаг, П.Төмөр, Бо. Алтаа, П.Чимгээ, Ордос хотын Чингис хааныг судлах газар, 2005 он, 2 боть 90 х.х
7.“Монголын Юань Улс”, ШУА-ын Түүхийн хүрээлэн, УБ хот, 2006 он 14 х.х (Зохиогч нар: Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг)
8.“Богд Чингис Хааны Байлдааны Бичиг” (Монгол түүхийн сурвалж бичгийн цуврал 26-р боть) Оршил бичсэн А.Пунсаг, Монгол бичгээс хөрвүүлсэн А.Пунсаг, Д.Бүдсүрэн, П.Бямбахорол. УБ хот, 2006 он, 14.5 х.х
9.“Чингис хааны толь бичиг” (Монгол улсын шинжлэх ухаан 1-р боть) Уб хот 2006 он, 3 х.х
10.“Үзэмчин судлал” Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо, Хайлаар, 2006 он, 3.5 х.х
Дөрөв. Эрдэм шинжилгээний өгүүлэл 
1.“Энгельс хийгээд угсаатны онол”, 1984 он, Өвөр Монголын онол судлалын сэтгүүл, 1.5 х.х
2.“Дункерийн сайн үгсийн сан дахь сурган хүмүүжүүлэх үзэл санааг товч өгүүлэх нь”, 1986 он, ӨМНШУ сэтгүүл, ¹6, 0.5 х.х
3.“Монгол үндэстний боловсролын системийг өөрчлөн хөгжүүлэх тухай өгүүлэх нь”, 1986 он, ӨМСХ сэтгүүл, ¹5,6,7. 1.5 х.х
4.“Монгол шатарын үүсэл хөгжил”, 1986 он, ӨМБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ¹2, 1.5 х.х
5.“Монгол шатрын сурган хүмүүжлийн ач холбогдол”, 1991 он, ӨМНШУ сэтгүүл, ¹2, 0.5 х.х
6.“Монголын нууц товчооноос Өүлэн эхийн гүн ухааны үзэл санааг ажиглах нь”, 1990 он, ӨМҮИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ¹3, 0.5 х.х
7.“Үзэмчиний мэргэн гүүш Лувсанданзаны гүн ухааны зарим нэгэн үзэлт”, 1992 он, ӨМБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ¹1, 1х.х
8.“Монгол үндэстний сурган хүмүүжлийн зүтгэлтэн Гэлжинтэй”, 1990 он, Монгол хэл бичиг сэтгүүл, ¹6, 0.4 х.х
9.“Монгол Ойрдын их цаазын үндсэн зориг санааг өгүүлэх нь”, 1994 он, Галдан Бошигтийн ойг дурсгах эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, 0.4 х.х
10.“Монгол ардын цээрийн ёсны сурган хүмүүжүүлэх ач холбогдол”, 1997 он, ӨМНШУ сэтгүүл, ¹2, 0.5 х.х
11.“Монгол хэлэн дэхь цээр хэмээх үгийн утга санаа”, 1998 он, Монгол хэл утга зохиол сэтгүүл, ¹5, 0.5 х.х
12. “Монголчуудын овоо тахилгын утга санаа өгүүлэх нь”, 1997 он, Монгол хэл бичиг сэтгүүл, ¹8, 0.3 х.х
13. “Да Чао Түн Бао хэмээх нэгэн зоосны тухай”, 1997 он, Улаанбаатар хот, Түүхийн судлал, ХХХ боть 0.3 х.х
14. “И Юй хэмээх бичигт тэмдэглэгдсэн монгол зан үйлийн тухай танилцуулах нь” 1999 он, Улаанбаатар хот, Түүхийн судлал, ХХХI боть, 0.8 х.х
15.“Баргужин төхөм нутгийн овог аймгийн тухай”, 2000 он, Улаанбаатар хот, Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, 0.3 х.х
16. “Монголын нууц товчоон дахь есийн тооны бэлгэдэл утга”, 2000 он, Улаанбаатар- Улаан үд, “Сибирь болон монголын ард түмний угсаатны зүй”, ¹12, 1 х.х
17. “Монголын нууц товчоон дахь “үхэх”-ийг цээрлэсэн үг хэллэгийн тухай”, 2000 он, Улаанбаатар хот, Түүхийн судлал, ХХХII боть, 0.4 х.х
18. “Монголын нууц товчоон дахь сүнстэй холбогдсон зан үйлээс”, 2001 он, Улаанбаатар хот, Угсаатан судлал, XIII боть, 1 х.х
19. “Чингис хааны хүн амын бодлого”, 2002 он, Улаанбаатар хот, Багшийн их сургуулийн Түүхийн сэтгүүл, III боть, 0.5 х.х
20. “Монголын нууц товчоон дахь хар өнгийн бэлгэдэл”, 2002 он, Их засаг их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ¹4, 5. 0.5 х.х
21.“Чингис хаан монголын уламжлалт соёлын нэрт зүтгэлтэн”, 2002 он, Их засаг их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ¹6, 1 х.х
22. “Чингис хаан хийгээд хуагчин эмгэн”, 2002 он, Улаанбаатар хот, Түүхийн судлал, XXXIII боть, 0.4 х.х
23. “Монголын нууц товчоон дахь “алах”-ийг цээрлэх үг хэллэг”, 2002 он, Улаанбаатар хот, Угсаатан судлал, XIY боть, 0.4 х.х
24. “Хас чацуу хүмүүсийн харилцан ахачлах ёсон”, 2003 он, манай монгол сэтгүүл, ¹1, 0.3 х.х
25. “Хүнд мөрт хүн буй хэмээхээс сэдэвлэн өгүүлэх нь”, 2003 он, ӨМИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ¹1, 0.5 х.х
26. “Монголын нууц товчооны моринд холбогдох соёл”, 2003 он, ӨМБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ¹1, 1.5 х.х
27. “Монголын нууц товчооны Буха нэрийн соёл зүйн учир холбогдол”, 2004 он, ӨМНШУ-ын хүрээлэнгийн “Монгол хэл, утга зохиол сэтгүүл”, ¹1, 0.5 х.х
28. “Хубилай хааны эдийн засгийн шинэчлэлт, түүний үр дүнгийн асуудалд”, Монголын эзэнт гүрэн/Үүсэл, цэцэглэлт, задрал/, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын өгүүлэлийн эмхэтгэл, УБ хот 2005 он, 0.4 х.х
29. “Юань улсын эхэн үеийн Монгол- Солонгос улс төрийн харилцааны зарим онцлог”, “Монгол- Солонгосын өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улcын эрдэм шинжилгээний бага хурлын өгүүлэлийн эмхэтгэл, /Journal of Northeast Asian Studies/, 2004 он, 0.3 х.х
30. “Үзэмчин Молом Равжамбын түүхэнд холбогдох нэгэн сурвалж бичгийн тухай” (АСТА HISTORICA- Tomus 5) УБ хот, 2004 он, 0.4 х.х
31.“Монголын нууц товчоон дахь гэрээслэх ёсны тухай ажиглалт” Үндэсний монгол судлал, УБ хот 2005 он, ¹6 0.5 х.х
32. “монголчуудын уламжлалт цээрийн ёс хийгээд өнөө үе”, Монгол улсын Боловсролын их сургуулийн (ACTA HISTORICA-Tomus 6) УБ хот 2005 он, 0.4 х.х
33. “МНТ дахь Цэрби хэмээх зэрэг тушаалын тухайд”, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн (Эрдэм Шинжилгээний Бага Хурлын Эмхэтгэл ¹2) УБ хот 2006 он, 0.4 х.х
34. “МНТ-ны өнчидийн аблига”-ийн тухай асуудалд, (MONGOLICA ¹39) УБ хот 2006он, 0.3 х.х
35.“Хубилай сэцэн хааны үеийн Монгол орны эдийн засгийн хөгжлийн асуудалд” Чөлөөт сэтгэлгээ сэтгүүл ¹3 УБ хот 2006 он, 0.4 х.х
36. “Чингис хаанаас төрийн түшмэдэд тавьсан ёс зүйн зарим асуудалд” Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Ухааны сургуулийн түүхийн судалгааны хүрээлэнгээс эрхэлсэн Олон Улсын эрдэм шинжилгээний илтгэл. УБ хот, 2006 он, 0.5 х.х
37. “МНТ дахь нэр цээрлэх ёсны тухай”, УБ хот 2006 он, 0.5 х.х
38.On the question of “an orphans’ recompense” in the “Secret history of mongols” (wretten in English). Вестник Бурятского Университета. Серия-18.  Улан-Удэ. 2006.
39. “МНТ-ны 112 зүйл дэх “зориулав” хэмээх үгийн тухай”, Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас эрхэлсэн “Монголын түүх, хэл соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, УБ хот 2006 он, 0.4 х.х
40.“МНТ-ны өнчидийн абилга”-ын тухай асуудалд”. Mongolica. Vol.18. УБ., 2006. 0.4 х.х
41.“Чингис хаан хийгээд монголын уламжлалт соёлын зарим асуудал”. Түүхийн судлал. Tom 37. УБ., 2007.  1.2 х.х
42.“Нууц товчоон” дахьт чэрби хэмээх зэрэг тушаалын тухай”. ШУА-ийн мэдээ. 2007 ¹1. УБ., 2007. 0.4 х.х
43.“Өгөдэй хааны тухай “Монголын нууц товчоон”-оос болон “Юань улсын судар”-ын зарим мэдээг харьцуулах нь. “Юань улсын судрын судалгаа” ЭШХ-ын товхимол. Эмхэтгэсэн Д.Наран. УБ., 2007. 0.3 х.х 
Гурав. Орчуулгын зохиол
1.“Үндэстний онол ба үндэстний төрийн бодлого”, 1988 он, Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, 20 х.х
2.“Марксист үндэстний онол ба Хятадын угсаатны төрийн бодлого”, 1989 он, Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, 20 х.х
3.“Ёс суртахууны ухаан”, 1990 он, Өвөр Монголын их сургуулийн хэвлэлийн хороо, 7 х.х
4.“Монголын түүхэнд холбогдох Мин улсын үеийн сурвалж бичгийн түүвэр орчуулга”, 1998 он, Монгол улсын ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондод, 6х.х /Дээрхи зохиолуудыг Хятад хэлнээс орчуулсан болно.
- See more at: http://mongolstudies.gov.mn/%D0%BF%D1%83%D0%BD%D1%81%D0%B0%D0%B3-%D0%B0/#sthash.eCYrTd5t.dpuf
Share on Google Plus

About С. Ууганбаяр

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment

0 comments:

Post a Comment