Жон Мэнн- Чингис хаан

Английн түүхч, аялагч ЖОН МЭН-ий бичсэн, олон улсын бэстселлер "Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт" ном нэмж засварласан шинэ хэвлэлтээсээ орчуулагдан гарлаа.
Сэтгэл хөдөлгөм дүрслэл бүхий, гайхалтай бичлэгтэй уг номонд түүхийн хуудсанд үүрд мөнхрөн үлдсэн хүмүүсийн нэг болох Чингис хааныг дэлхийн хамгийн гайхалтай удирдагч болгосон зүйл буюу түүний бусдыг татах хүч, өршөөлгүй зан, цэргийн мэргэн ухаан, өөртөө итгэх итгэлийг нь нэг дор тод томруун дүрсэлжээ.
Уг номын зохиогч Жон Мэн бол Чингис хааны таалал төгссөн байж болзошгүй газар гэгддэг нууцлаг хөндийд эрэл хайгуул хийсэн анхны зохиолч бөгөөд түүнийг оршуулсан байх магадлалтай ариун дагшин ууланд авирсан цөөн өрнөдийнхний нэг юм. Тиймдээ ч тэрээр энэ сэдвээр уншиж эхлэхэд тун тохиромжтой, “түүх унших хэзээ ч ийм сонирхолтой байсангүй” гэж үнэлэгдсэн уг номыг бичжээ.
Энэхүү номонд зориулж Guardian, Independent, Mail on Sunday, Spectator, Yorkshire evening post, Historical Novels Review зэрэг олон байгууллага болон хүмүүс өөр өөрсдийн үнэлгээ, сэтгэгдэлийг бичсэн байгааг та бүхэн бас тунгаан үзнэ биз ээ.
Жишээлбэл:
‘Уран яруу бичигдсэн, сайтар судалгаа хийсэн сайн ном’
Mail on Sunday
‘Гайхалтай ... Мэний харах өнцөг түүнтэй цуг аялсан морьтон залуусынх шиг гярхай, урам зоригтой ... энэ номд зөвхөн ер бусын түүхэн хүн хийгээд түүнд хүчин зүтгэх ард иргэдийн тухай биш, харин түүхийн өөрийн цуурайг нь тод томруун өгүүлнэ’
Waterstone’s Books Quarterly
‘Сэтгэл булаам, өнгө алагласан’ Independent on Sunday
‘Энэ бол агуу түүх’ Spectator
‘Биширмээр ... энэ сэдвээр яг ингэж анхаарал татахуйцаар бичих учиртай ... Мэний үзсэнчлэн Чингис хааныг дэлхийн хамгийн гайхалтай удирдагч болгосон зүйл буюу түүний бусдыг татах хүч, өршөөлгүй зан, цэргийн мэргэн ухаан, өөртөө итгэх итгэлийг нь нэг дор тод томруун дүрсэлсэн ... Түүх унших хэзээ ч ийм сонирхолтой байсангүй’
Yorkshire Evening Post
‘Мэний зохиол бичих гарамгай авьяас өнөөдөр Монгол, Хятадад шүтээн болон хүндлэгдсэн бодит хүний дүрд шинэ амьдрал бэлэглэж байна’
Historical Novels Review
‘Мэн бол маш сайн хөтөч ... Монголын талаар сайтар судалсан тэрээр Чингис хааны амьдралын нууцыг хайн энэ улсаар хөндлөн гулд аялжээ. Аяллын туршлага нь ч номд бүрэн шингэсэн байна ... тэр мэдлэгт тулгуурлаж бичдэг’
Literary Review
‘Биширмээр ... ер бусын сонирхолтой судалгаа’ Ink -- зэрэг юм.
Та бүхэн уг номыг Internom Bookstore -ын бүх салбараас худалдан авах боломжтой.
Зохиогчтой холбогдох хаяг: http://www.johnmanauthor.com/
Эрхлэн гаргасан хэвлэлийн газартай холбогдох хаяг: Монсудар хэвлэлийн газар
Share on Google Plus

About С. Ууганбаяр

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment

0 comments:

Post a Comment