1913 онд И.Я.Коростовец Монголын засгийн газартай гэрээ байгуулахаар Нийслэл хүрээнд хүрэлцэн ирж 9 сарын турш монгол ноёдтой хэлэлцээр хийжээ. Тэр бээр монголчуудын тухай “Монголд өнгөрүүлсэн 9 сар,” мөн “Монголчуудын хураангуй түүх” зэрэг бүтээлүүд туурвижээ. Монсудар хэвлэлийн газар И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн 9 сар” номыг уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаа “Монголчуудын хураангуй түүх” номыг нь орчуулан хүргэж байна.
Энэхүү номонд ХХ зууны нийгэм улс төр, эдийн засгийн олон чухал мэдээ баримт, олон улсын ээдрээтэй харилцаан дунд монголчуудын тусгаар тогтнолын төлөө явуулсан үйл ажиллагаа, монголын ихэс дээдсийн үзэл санаа, бодлого, ахуй амьдрал зэрэг чухал мэдээ мэдээллийг багтааж өгсөн нь энэхүү номын үнэ цэнийг илэрхийлж буй юм.
0 comments:
Post a Comment