Монголчууд XII зууны II хагасаас XVII зууны эхэн

“Монсудар” хэвлэлийн газраас бүх нийтийн түүхийн боловсролд зориулан гаргаж буй “Монголчууд” цувралын 4 дүгээр ботид XII зууны II хагасаас XVII зууны эхэн үеийн Монголын түүхийг Рашид ал-Дины “Судрын чуулган,” “Өлзийт хааны түүх,” Жуйвени “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх”, Сүэнагагийн “Монголчуудын довтолгооны зурагт ном” зэрэг сурвалжуудын чимэглэл зураг болон Монголын эзэнт гүрний үеийн  бунханы ханын зургаар баяжуулан өгүүлсэн.

XIII зуунд Монголчууд тархай бутархай овог аймгаас дэлхийг эрхшээсэн эзэнт гүрэн болсон түүх хийгээд монгол хаадын засаглал, гадны эрдэмтэн мэргэдийг хэрхэн төрдөө зүтгүүлж байсан хийгээд монголчуудын дэлхийн иргэншилд оруулсан хувь нэмэр, цэрэг дайны урлаг, ахуй соёл, гэр бүлийн харилцаа зэрэг зүйлсийг энэхүү номоос мэдэх боломжтой. 
Share on Google Plus

About С. Ууганбаяр

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment

0 comments:

Post a Comment